m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 04:53
1330
Ардын эмчилгээний анагаах аргууд

Гарын доорх эд бодис, эмийн ургамалаар ямар ч хор харшилгүй, гарлага зардалгүйгээр өөрөө өөрийгөө эмчлэх аргыг хүргэж байна.

  1. Ходоод гэдэсний шарх эмчлэхэд лошгоны шүүс тусладаг. Лошгоны иш, үндэс, навчисыг махны машинаар маш сайн жижиглэж шүүсийг нь шахаж авна. Үүн дээрээ спирт буюу элсэн чихэр, эсвэл зөгийн бал 1:1-ийн хэмжээтэй хийгээд хоол идэхээсээ өмнө 15-20 минутын өмнө амны халбагаар нэг удаа ууна.
  2. Хүүхдийн ам гэмтвэл хоёр хувийн содын уусмал бэлтгэх хэрэгтэй. Дараа нь гараа угааж цэвэрлээд, хөвөнг уг уусмалд норгож хуруугаа ороогоод хүүхдийн амыг өдөрт 3-4 удаа зөөлөн арчина. Мөн зөгийн бал шингээсэн хөвөнгөөр арчина. Хөхүүлсний дараа буцалсан бүлээн ус өгөөрэй.
  3. Өтгөн хатахад... Нэг аяга тараган дээр 15 грамм наранцэцэгийн тос хийж өдөр бүр уувал сайн.
  4. Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтохгүй.
  5. Шөнийн цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэг зовиур байгаагийн шинж. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд шөнийн цагаар идэвхиждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах үзэгдэл цөөнгүй. Шүд хавирах өөр нэг шалтгаан нь өдрийн стресс, цочирдлоос болдог. Үүнийг эмчлэхэд сармисны арван хумсыг буцалсан сүүтэй өг. Сармисыг өглөөгүүр дангаар нь идэж болно.
  6. Умайн хүзүүний хоргүй хавдарыг эмчлэхийн тулд... нэг аяга хушны самрын яс хальсыг цэвэрлээд нэг лонх архи хийгээд хэсэг байлгаж ханд болгоно. Өдөрт 3 удаа хоолны өмнө амны халбагаар ууна. Нэг курс эмчилгээнд 3-6 лонх архи шаардлагатай. Үүнийг уухад хоргүй хавдар байхгүй болж хөхний хатуурал арилсан байна.
  7. Бэлгийн сулралаас сэргийлэхийн тулд... 200гр сайн чанарын дарсан дээр сармисны нэг ширхэг хумс хийгээд зөөлөн гал дээр халаана. 30 сек буцалгана. Дараа нь хөргөөд сармисны хамт шилэн лонхонд хийнэ. Нэг хонуулаад хоол идэхээс 20 минутын өмнө нэг халбагаар өдөрт гурван удаа ууна. Гурван хоног уугаад нэг удаа завсарлана. Энэ эмчилгээг заавал тэргэл сар мандах өдрөөс эхлэнэ.
  8. Ходоодны хүчил ихдэхэд... буцалсан усанд чимх сода хийж хөргөөд уувал цээж хорсож гашуунаар хэхрэх нь намдана. Мөн буцалсан усыг мөнгөн ба зэс саванд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уувал цээж хорсохгүй.
  9. Шүд өвдвөл... сармисыг гавартай хольж шүдэндээ шавж боовол сайн.
  10. Шөрмөс татах нь кальци дутагдсантай холбоотой. Мөн цус бүлэгнэхэд кальци чухал үүрэгтэй. Хэрэв цусанд кальци үгүй бол хуруугаа зүүгээр хатгахад л цус алдаж үхэх аюултай. Сүүнээс өөр кальцийн хэд хэдэн сайн эх үүсвэр байдаг байна. Үүнд боловсруулаагүй ясны гурил, өндөгний хальс, хясааны дун чөмөгний кальци, эрдэнэ шиш зэрэг орно. Мөн давс нь кальци алдагдахад хүргэдэг.
  11. Ханиад хүрэх гэж байгаа шинж тэмдэг илэрвэл хөлөө халуун усанд 2-4 минут дүрэх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлт сайжирч, биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ. Мөн 200-400 грамм чацарганы ханд уувал ханиаднаас урьдчилан сэргийлж чадна.
  12. Цагаан ингэний сүүг мөнгөн аяганд удаан хугацаагаар тогтмол хийж уух нь бэтгэ өвчнийг анагаана. Мөн хар үхэрийн дөрвөн мөрийн шороог усанд буцалган уувал сайн.
  13. Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх.. хонины ээзгийний ханд уух, ээзгий буцалгаж шар сүүг өтгөнөөр нь байнга уухад маш сайн бөгөөд эмийн дээд болно.
  14. Нойр муудвал хонины шөлөнд нохойн хошуу хийж чанаж уух хэрэгтэй.
  15. Хөл нь зүрхний нэг адил асар их ачаалал үүрдэг ба хоёр дахь зүрх юм. Өдрийн турш хөлөнд хуримтлагдсан бохирыг орой бүр цэвэрлэж ариутгах нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.
  16. Жамц давстай буцалсан ус өглөө бүр нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс сэргийлж чадна.
  17. Эмэгтэй хүний савны амсар шархлаатай болвол хулууны тэхий дундаас авсан үсэрхэг зөөлөн эдийг самбайнд боогоод үтрээндээ шургуулж гурван шөнийг өнгөрөөвөл нэн тустай.
  18. Даралт ихэсвэл нимбэгний шүүс уу Кали болон кальцийг хоол тэжээлдээ илүү их хэрэглэвэл таны цусны даралтыг тодорхой хэмжээнд бууруулна.
  19. Түлэгдэлтийг сорвигүй эдгээхийн тулд тарваганы тос маш сайн.
  20. Хэрвээ та унтаж байхдаа хурхирдаг бол бөөрөнхий байцааны бүтэн навч сонгон аваад нэг хоолны халбага зөгийн балтай хамт нухаж жижиглэнэ.  Түүнийгээ нэг аяга буцалсан усанд хийгээд 15 минут байлгаад унтахын өмнө уу. Мөн байцааны нэг аяга шүүсийг цайны нэг аяга зөгийн балтай холиод хагас аягыг унтахынхаа өмнө уугаарай. Эдгээр аргаар эмчилгээг нэг сар хийнэ.