m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 07:14
94
С.Ламбаа Эрүүл мэнд, спортын салбараа хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөн УИХ батлуулж Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай ажиллаж эхэлсэн билээ.

Шинэ бүтэц яамдууд өөрчлөгдсөний дагуу ЭМЯ Сайд С.Ламбаа биеийн тамир спортын салбараа БСШУСЯ-нд шилжсэн учир Ж.Батсуурь сайдад хүлээлгэж өглөө. Мөн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлуудаа танилцуулаад богино хугацаанд үр дүнтэй ажиллаж биеийн тамир спортын салбарт Монгол улс багагүй амжилт гаргасан үүнийг ч цааш тасралтгүй үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ.