m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 09:36
200
Үс тослогтох

Тослог үсийг бохирдсон тухай бүрд хүйтэн усаар тохирсон шампуниар угаах хэрэгтэй. Халуун ус нь тослогын чанарын булчирхайг идэвхжүүлж өгдөг байна. Таны үс хэт тослог бол дэвтээсэн талхны захыг үсэндээ түрхэж 5-15 минут байлгаад угаа.мөн халгайгаар угааж болно. Үүнд: 100 гр шинэ халгайг 1 литр усанд хийж, хагас хоолны халбага орос цуу хольж, хагас цаг буцалгаад шүүнэ. 3 литр усанд энэ ханднаас 2-3 хоолны халбага хийж, саван хэтрүүлэлгүйгээр толгойгоо угаана. Мөн хулсны навчний хандаар угаавал үсийг гялалзсан өнгөтэй болгодог. Үсийг угаасны дараа хүчтэй мушгих ба чанга сүлжих хэрэггүй. Ингэх нь үсийг гэмтээх талтай.