m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.27 06:32
142
Цусны бүлгээр өөрийгөө шинжье

Цусны бүлэг зөвхөн цус сэлбэхэд хэрэгтэй биш бололтой. Таны судсаар урсаж буй цустай хамт таны зан авир булгилж байдаг аж. Та хэддүгээр бүлгийн цустай вэ?

Нэгдүгээр бүлгийн цустай

Анхны  харцаар дурладаг зантай хүмүүс. Дурласан эмэгтэйдээ өөрийн зүрх сэтгэлээ өгч, гараас нь хөтлөхөд бэлэн байдаг. Гэвч романтик хайр дурлал нь төд удалгүй замхарч алга болдог гэмтэй.

Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хүнийхээ хувьд их нээлттэй, энгийн. Бусдад баярлаж гомдохдоо амархан. Тэд хамгийн сайн ээж, сайн хань сайхан гэрийн эзэгтэй нар байдаг.

Хоёрдугаар бүлгийн цустай

Тэд бол гэрийн сайн эзэд. Тиймдээ ч бүхнийг мэдэх гэдэг. Энэ нь уйтгар гуниг, уур бухимдлыг дууддаг байж болох юм. Тэд сургамжлагч араншинтай. Гэр бүлд нь хэцүү асуудал үүсвэл бүгдийг буцааж хэвэнд оруулахыг хичээдэг хүмүүс.

Итгэлтэй, даруухан, арвич хямгач хүмүүс. Тэд гэр бүлийн аз жаргалыг үргэлж эрхэмлэдэг. Гэхдээ тэдний ямар байдалтай биеэ авч явах, ямар эзэгтэй байх нь нөхрөөс  нь ихээхэн шалтгаална.