m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.27 08:21
184
Ямар байрлалаар унтвал эрүүл мэндэд тустай вэ?
  • Зүүн тийшээ харж унтах дүед цээж хорсох болон ходоодны зовиур өвчин мэдрэгддэггүй сайн талтай. Гэхдээ зүүн тийшээ харж унтдаг хүмүүсийн 40 хувь нь хар дарж зүүдэлдэг.
  • Дээшээ харж унтах нь гоо сайханд эерэгээр нөлөөлдөг бөгөөд арьс дэрэнд наалдаж үрчийх, нүх сүв бөглөрөх асуудалгүй. Гэвч нөгөө талаас амьсгал тасалдаж, их хурхирах сөрөг талтай.
  • Баруун тийш харж унтах нь цусны даралтыг багасгаж зүрхний хэмийг бууруулдаг. Зүүн эсвэл баруун тийшээ харж хэвтэх нь тархи болон мэдрэлийн системийг цэвэрлэж, мартах болон бусад мэдрэлийн гаралтай өвчнөөс сэргийлэхэд тустай. Харин бие давхар хүн баруун тийш харж хэвтвэл үр зулбах аюултай.
  • Орой хүнд хоол идсэн хүмүүст доошоо харж унтах нь илүү тухтай санагддаг. Гэтэл энэ нь яс булчингийн хувьд хамгийн муу байрлал юм. Олон цагаар доошоо харж унтсанаар толгой өвдөх, хүзүү хөших, мэдрэлийн эсийг хавчих, гарт өвчин орох зэрэг эрсдэлтэй.