m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.27 09:37
103
Тэр эхнэртэй юм биш биз?

Эрхэм бүсгүй та ялдам зөөлөн ааштай, дур булаам нэгэн залуутай танилцаад гэр бүлтэй эсвэл найз бүсгүйтэй болов уу гэж асуухаар яардаг. Тэгвэл танд хайртай, “чамаас өөр сайхан бүсгүй энэ хорвоод алга” гэж ирээд л ухаан санааг тань сэнхрүүлж байгаа залуу чинь нэг л биш санагдаад байна уу? Тэгвэл түүнийг гэр бүлтэй эсэхийг хэрхэн мэдэж болох вэ? Та доорх асуултуудын таваас дээшихэд нь “тийм” гэж хариулсан бол тэр эхнэртэй, тиймээс та зайгаа барих хэрэгтэй гэсэн үг.

  1. Тэр анх тантай танилцахдаа л ганц бие залуу, “гоонь эрийн амьдрал ийм, тийм” гээд л хэн ч асуугаагүй байхад өөрийгөө юм л бол ганц бие хэмээн дөвийлгөөд эхэлнэ. Хэрвээ гэрлэсэн, гэрлэж байсан эсэх тухай асуухад түгдэрсхийн “үгүй” эсвэл тийм, гэхдээ бид хүүхдээ л бодож хамтдаа байдаг. Нэг оронд унтдаггүй гээд л баахан шалтаг тоочиж эхэлнэ дээ.
  2. Гар утасныхаа дугаарыг аль болох өгөхгүй байна. Би өөрөө чам руу залгаж байя гэнэ. Гэрийнхээ утасны дугаарыг бол бүр өгөхгү. Үүнийгээ “манай ээж их ааштай, эмэгтэй хүн ярихаар бөөн байцаалт авдаг юм” эсвэл манайх гэртээ утасгүй гэж шалтаг тоочно.
  3. Тантай орой үдэш уулзаж байх хэдий ч амралтын өдрүүд баярын өдрүүдэд хэзээ ч хамт байхгүй. Мэдээж тэр эдгээр өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ мундаг хань, сайн аавын дүр эсгээд л байж байгаа.
  4. Мөн тантай хамт байх үед утас нь дуугарвал хариу өгөхгүй бол “но”-той гэсэн үг. Үүнийгээ орой болчихоод байна, ажил яримааргүй байна, эсвэл утсаа авлаа ч сандрангуйгаар товчхон хариулж, “Би эргээд залгая” гэж хэлээд утсаа салгана. Мөн чамтай голын эрэг дээр байлаа ч ажил ихтэй байна, ажил дээрээ байна, уулзалттай байна гэж худлаа зална. Тэр залууг хаана байгааг нэгд нэгэнгүй шалгаах эрх мэдээж эхнэр хүнд л байгаа шүү дээ.
  5. Таныг болзоонд урихдаа хүн цөөн байх газар сонгоно. Хамтдаа хөтлөлцөөд явах зүрх түүнд гарахгүй. Мөн тантай хамт явж байгаад хэн нэгэнтэй тааралдвал “Манай ажлын түнш” гэж ирээд л бөөн тайлбар тавина. Үнэхээр л өөрт тань хайртай, таныг гэж сонгосон бол зоригтойхон найз бүсгүй гэж танилцуулна шүү дээ.
  6. Барагтай л бол та түүний дотны найз нартай танилцахгүй л болов уу. Үүний адилаар таны найз бүсгүйчүүдтэй танилцах гэж яарахгүй. Танилцах боломж олдсон ч түүнд хойшлуулшгүй ажил гарчихна.
  7. Хэзээ ч гэртээ таныг урихгүй, аваачихгүй. Үүнийгээ гэр заваан байгаа. Манай ээж ирчихсэн байгаа, хөдөөнөөс хүмүүс ирчихсэн тохьгүй байгаа. Эсвэл би гэр оронгүй шахам явдаг гэж булзааруулна. Гэр нь хаана байдаг тухай дурдахыг ч хүсэхгүй шүү.

Энэ мэт олон шинжийг нэрлэж болно. Мэдээж таны ухаан л мэдэх хэрэг. Гэрлээд олон жил болсон эрчүүдийн  ядам хуруунд хуримын бөгжний ором байгааг сайн ажиглавал олж харж магадгүй юм.