m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.27 23:35
135
Дэлхийн оддын цуваа тасраагүй

Нэг үе дэлхийн оддын цуваа ар араасаа Монголд ирж үзэгч олны сонорыг мялааж, сэтгэлийг баясгадаг байсан билээ.

Харин сүүлийн хоёр жилд гаднаас ирэх цуваа татарч, үзэгч олны дунд багагүй хүлээлт үүсгээд байсан юм. Энэхүү хүлээлтэнд бэлэг болгон бидний сайн мэдэх  ОХУ-ын алдарт Звери хамтлагийг Монголд урин тоглуулахаар болоод байна.

 Уг тоглолтыг “Шамк” интертэйнмент болон “Айст Монголиа” телевиз хамтран зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн “ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ” болон “НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР”-ын дэмжлэгтэйгээр  “НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР”-ын “НАЙРСАГ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол болон ОХУ улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан юм.

Хамтдаа 9-р сарын 2-ны өдөр Звери хамтлагийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаас харах л үлдлээ.