m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 00:08
85
Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч эхэллээ

Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд арилжааны банкууд тодорхой шаардлага хангасан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл өгч эхэлсэн байна.

Тодруулбал, “ХААН”, “Төрийн банк”, “Голомт” банкууд шаардлага хангасан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгож эхэлжээ. Оюутнууд зээл авахын тулд шинээр элсэж буй оюутан ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан байх шаардлагатай. Харин суралцаж байгаа оюутнууд сурлагын голч дүн 2.5-аас дээш байх шаардлагатай юм байна.