m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.14 09:16
89
Манай тамирчдын өнөөдрийн хуваарь

Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана.


Орон нутгийн цагаар 12:00 цагт (Монголын цагаар наймдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 00:00 цагт) боксчин Э.Цэндбаатар /56 кг/ Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана.



Мөн Монголын цагаар наймдугаар сарын 15-ны шөнө 00:45 цагт буюу орон нутгийн цагаар 12:45 цагаас боксын 64 кг жинд өрсөлдөж буй Б.Чинзориг Оросын боксчин Виталий Дунайцевтай тулалдана.


Түүнчлэн өнөөдрийн шийдвэр буюу хамгийн ихээр анхаарал тавьж буй ОУХМ Д.Отгондалайгийн мөнгөн медалийн төлөөх тулаан орон нутгийн цагаар 18:30 цагаас (Монголын цагаар наймдугаар сарын 15-ны өглөө 06:30 цагт) болно.
Манай тамирчин хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софьян Үмиятай хийнэ.