m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.14 22:55
97
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 8 сарын 15, Сумьяа гараг. Билгийн тооллын 12, Суулга одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, ус гатлах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.