m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 00:31
84
Япон котлет

Орц:

-Төмс1 кг

-Давс

-Хар перец

- Масло 1 хоолны халбага

-Ургамлын тос 2 хоолны халбага

-Том сонгино 1 ширхэг

-Үхрийн мах 500 гр

-Өндөг 3 ширхэг

-Сухар 2 аяга

-Хуурай гурил тал аяга

-Шарах ургамлын тос

Тонкацу соус

Хийх арга:

  1. Төмсөө хальсалж, хэрчээд зөөлөртөл чанана.
  2. Уснаас нь шүүж гаргаад давс, перец,масло хийн нухна.
  3. Сонгиноо дунд зэргийн гал дээр зөөлөртөл хуурна.
  4. Махаа нэмээд болтол хуурсны дараа давс, перец хийн хөргөнө.
  5. Төмстэй холихын өмнө шүүсийг нь сайтар шахаж гаргана. Тэгэхгүй бол нялцайгаад котлет маань биегүй болно.
  6. Төмстэй сайтар нухсны дараа котлет хийж бэлдэнэ. Хийхийн өмнө амсаж давсаа тааруулаарай.
  7. Эхлээд хуурай гурил дээр өнхөрүүлээд хутгасан өндгөндөө дүрэн сухараар бүрж, шарахад бэлдэнэ.
  8. Дунд зэргийн гал дээр хоёр талаар нь шарна. Дотор тал нь аль хэдийн болсон болохоор гадна талыг нь сайхан шаргалттал шарахад болно.
  9. Бэлэн болсон котлетыг гал тогооны цаасан дээр тавьж, тосыг нь авна. Ингээд бэлэн боллоо.