m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 02:41
58
Хотын дарга Су.Батболд 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг судлах үүрэг өгчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш нийслэлийн харъяа төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгджээ. Энэ нь төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэмээн нэрийн дор явагдаж байгаа аж. Гэтэл 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хомроглон халахын эхлэл болж магадгүй байгааг төрийн албан хаагчид ярьж байна. Хэдийгээр МАН ялалт байгуулсан ч төрийн албан хаагчдыг олноор нь халахгүй, мэргэжлийн баг бүрдүүлэх тухай ярилцаж байсан. Гэвч хэлсэндээ хүрэхгүй, халах хүмүүсийн жагсаалтыг хотын дарга эхлэн гаргаж байгаа бололтой.