m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 05:10
387
Цаасан хог \сургамжит өгүүллэг\

Нэгэн компани шинэ ажилтан сонгон шалгаруулж ярилцлагын шалгалт авч байлаа. Шалгалтын үеэр хаалганы хажууд зориуд цаасан хог хаяжээ. Тэгээд ажилд орохоор ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь дуудан оруулж ярилцав. Ихэнх хүмүүс цаасан хогийг анзааралгүй орж байлаа. Авах уу, байх уу гэж тээнэгэлзэн зогсох хүн ч байлаа. Харин өөрийн эрхгүй цаасан хогийг аваад хогийн саванд хийсэн хүмүүс бүгд тэнцлээ. Энэ компани нь амьдралын наад захын зуршил болсон байх ёстой зүйлээр ажилтнаа сонгосон юм. Уг арга амжилттай болж, тэр жил авсан ажилтнууд өмнөх жилүүдэд авсан ажилтнуудаасаа илүү хөдөлмөрч шударга хүмүүс байв. Хүн өөрийн эрхгүй хөлийнхөө хажуудах цаасыг авахаар бөхийж байгаа нь сайхан зуршил. Энэхүү зуршил нь нийгмийнхээ санаа зовоосон олон асуудлаас үл хамааран өдий хүртэл уламжлагдан оршиж байгаа нь ийм зуршилтай гэр бүл, хүмүүсийн гавъяа.