m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 06:25
73
Баялаг бүтээгчдийг дэмжих эхний шийдвэрийг Засгийн газар гаргаж эхэлсэн

Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

-Дотоодын баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих вэ? Хүүхдийн мөнгө болон оюутны 70 мянгын тухайд? 


-Дотоодын баялаг бүтээгчдийг дэмжих эхний шийдвэрийг Засгийн газар гаргаж эхэлсэн. Үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийг өргөн барина. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан шалтгаан бол татвараа төлж чадаагүйтэй холбоотой. Тиймээс энэ нөхцөл байдлыг залруулах үүднээс Сангийн сайдад үүрэг өгсөн. Хувийн аж ахуйн нэгжүүдэд төрөөс очих дарамтыг бууруулах тал дээр ажиллана.

Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгад улс төрийн хүчин аль аль талаасаа шүүмжлэлтэй ханддаг. Бид аль болох хүнээ ажилтай болгох бодлогыг баримтална. Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ очих ёстой.

-Өрийн төлбөрийн тухайд? 
-Эдийн засгаа тогтворжуулахын тулд өнгөрсөн жил 149.8 тэрбум төгрөгийн вексель бичиж байсан. Харамсалтай нь намайг ажлаа өгсөний дараа векселийн тоо өссөн. Эх үүсвэргүй вексель бичиж байгаа учир хүүгийн дарамтанд орно. Хүүгийн зардалд Монгол Улс энэ жил 981 тэрбум төгрөг зарцуулна. Ирэх жил 1.6 их наяд төгрөг зарцуулна. Бид жүл бүр 900 гаруй цэцэрлэг, 500 гаруй сургуулийн мөнгийг авсан зээлийнхээ хүүд өгч байна гэсэн үг юм.