m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 23:27
290
Шүд гэмтээдэг санаанд оромгүй хүнс

Шүдэнд муу гэхээр хамгийн түрүүнд чихэр бодогдож байна уу. Гэтэл бидний огт бодож төсөөлж байгаагүй дараах найман хүнсний бүтээгдэхүүн амны хөндийг аажим аажмаар гэмтээсээр байдаг гэнэ.

Кофе ч бас хортой

Кофе, цай нь каффейн ихтэй учраас амны хөндийг хуурайшуулдаг. Үүнээс гадна тогтмол хэрэглэх нь шүдний өнгийг гандааж, шарлуулдаг байна.

Эрч хүчний ундааг март

Тамирчдын хэрэглэдэг эрч хүчний ундаануудад элсэн чихрийн агууламж маш өндөр байдаг. Энэ нь одоо мэдэгдэхгүй байгаа ч 40, 50 нас хүрсэн хойно шүдний эмнэлгийн үүдийг харуул шиг сахихад хүргэнэ шүү.

Мөс бол зажлах бус хөргөх зориулалтай зүйл

Мөсийг зажлах нь шүдийг эмзэгшүүлж пааланг гэмдээдэг байна. Иймд мөсийг зөвхөн ундаа, цай зэргийг хөргөх зориулалтаар хэрэглэнэ.

Согтууруулах ундааны төрөл бүр хэрэггүй

Согтууруулах ундаа хэрэглэх нь амыг маш ихээр хуурайшуулдаг. Цагийн аясаар шүлсний ялгаралт нь цаанаасаа багасаж, улмаар шүд сулрал, буйлны үрэвсэлд хүрэх нь бий. Цаашилбал амны хөндийн хорт хавдартай болно.

Хийжүүлсэн ундааг багасга

Удаан хугацааны турш чихэр, хийжүүлсэн ундаа хэрэглэвэл буйлны бактериуд түүнд агуулагддаг элсэн чихрийг ашиглан пааланг гэмтээгч хүчлийг үйлдвэрлэж эхэлдэг. “Diet” гэсэн бичигтэй ундаа ч шүдэнд муу.

Цитрусын гаралтай жимсийг хязгаарла

Хүчиллэг хүнс нь пааланг элээж, шүдийг аливаа өвдөлт болон хүйтэн халуунд хэт мэдрэмтгий болгодог.Нимбэгний хүчилтэй ус, цай илүү амттай байдаг ч энэ нь амны хөндийн эрүүл мэндийн хувьд тийм ч сайн сонголт биш. Мөн жүрж, бэрсүүт жүрж гэх цитрусын гаралтай жимс, шүүс мөн л амны хөндийн аливаа үрэвслийг сэдрээдэг. Тиймээс хүчиллэг жимс идсэнийхээ дараа цэвэр усаар амаа зайлж бай.

Наалддаг хүнс бол шүдний хувьд “хар дарсан зүүд

Эрүүл,ижин нэмдэггүй амттануудыг жагсаахад хатаасан жимс хамгийн түрүүнд бичигддэг. Туранхай биетэй байхад маань тусалдаг

Хатаасан жимс маань харин шүдний “хар дарсан зүүд” гэвэл та итгэх үү? Наалддаг төрлийн бүтээгдэхүүнүүд шүдний завсарт удаан хугацаагаар байхдаа пааланг ихээр гэмтээж, буйл үрэвсүүлдэг гэнэ.Хэрвээ та хатаасан жимсэнд дуртай бол идсэнийхээ дараа амаа заавал угаагаарай.

Шаржигнадаг зүйлээс болгоомжил

Сайхан шаржигнадаг чипс ч янзтай шүү. Харамсалтай нь чипсэнд агуулагддаг их хэмжээний цардуул нь шүдийг гэмтээж хорхойтуулах аюултай.