m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.15 23:51
61
АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ

Өнөөдөр 10.30 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.  Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж,  олон хүчин зүйлээс тэр дундаа өмнөх Засгийн газрын алдаатай бодлогуудаас болж эдийн засаг хүндэрсэн. Тиймээс цаашид төсөвт тодотгол хийж танах ёстой зардлуудаа танана. Тэр дундаа цалинг бууруулж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно гэдгийг мэдэгдсэн билээ. Мөн Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан "Сайн" нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон.

Энэ бүхний талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр байр, сууриа илэрхийлж магадгүй байна.