m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.16 22:57
61
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

Аргын тооллын 8 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 14, Булаагч одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.