m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.18 00:02
73
Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

 

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

Зүүн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

Говийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 

Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.