m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.18 00:51
124
Гэрээ цэвэр байлгах 20 овжин арга

Гэрийн эзэгтэй бүрт орон гэрээ цэвэрхэн, ая тухтай байлгах үүрэг оногддог. Цаг зав муутай, ажил эрхэлдэг эмэгтэйчүүдэд аль алиныг нь эн тэнцүү авч явахад хүндрэлтэй байдаг шүү дээ. Тиймээс гэрийн ажилд зарцуулах цагийг хэмнэх үүднээс доорх овжин аргыг хэрэглээрэй.

-Шинээр аяга, таваг худалдаж авахад ёроолд нь наалттай байдаг шошгыг арилгахад хэцүү байдаг. Үүнийг үсний сэнсний халуунаар хэсэг үлээлгэхэд амархан салах болно.

Нимбэгний шүүс хамгийн шилдэг цайруулагч юм. Тиймээс цагаан эдлэл угаахдаа тал аяга нимбэгний шүүсийг усандаа хийгээрэй.

-Эвгүй үнэр орсон савыг цэвэрлэхдээ бүлээн усанд цайны нэг халбага гич уусгасан халуун бүлээн усаар зайлаарай.

-Урагдсан торон теркогоо яаран бүү хая. Үүгээр гоёлын лаан дээр тогтсон тоосыг цэвэрлэхэд хялбар байдаг.

-Нарийн хүзүү эсвэл амсартай ваар, лонхны доторхыг цэвэрлэхэд амаргүй байдаг. Тэгвэл үүнд будаа ашигла.Ямар ч будаа байж болно. Гол нь ваарныхаа дотор нэг хоолны халбага будаа хийж, угаагч шингэнтэй бүлээн усаар сайтар сэгсэр.