m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.18 03:44
91
Дэд дарга нар томилогдлоо

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүх, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилов. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын ажилд буцаан томиллоо.

ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бямбасүрэн

- Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн.  Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.  Улаанбаатар хотын 33 дугаар сургуулийг 1990 онд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 1994, Итали Улсын Бокконийн их сургуулийг 1998 онд төгссөн. БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч Д.Мөрөн

- Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1977 онд нийслэлийн арван жилийн гуравдугаар сургууль, 1980 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль, 1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1990 онд  Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1990-1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч,  чиглэлийн ахлах ажилтан, 1994-1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 1997-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын  Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, 1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2000-2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байсан.2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 25 жил ажиллаж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чинбат