m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.18 08:44
729
Бүтээлч, өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг "Герман- Монголын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв" бэлтгэдэг

Хасу-Мегаватт ХХК-ийн санаачлагаар үүсэн байгуулагдсан Герман-Монголын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 2012 онд үүд хаалгаа нээжээ. Энэ хугацаанд гагнуур, барилгын цахилгаан, токарь фрезер мэргэжлээр 800 гаруй суралцагчдыг амжилттай төгсгөсөн байна. Нийт төгсөгчдийн 89 хувь нь ажлын байраар хангагддаг нь тус сургалтын төвийн чанарыг илтгэж байгаа юм. Зөв хандлагатай, бүтээлч, өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг "Герман- Монголын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв" бэлтгэж байна. 

 

Сургалтын төрөл 

Манай сургууль нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх сургалт улам бүр хүндээ чиглэсэн, сурах үйлийг хялбаршуулсан, цаг хугацааг хэмнэсэн, сонирхол татахуйц, хүртээмжтэй сургалтуудыг зохион байгуулж байна. Үүнд:

Нэг жилийн сургалт

- Гагнуурын бүх төрөл \цахилгаан гагнуур, хагас автомат гагнуур, аргон гагнуур\

- Барилгын цахилгаан

- Токарь фрезер мэргэжлээр 

Түр сургалт

- Ажил олгогчийн захиалга, хувь хүний хүсэлтийг үндэслэн 21-45 хоногийн сургалтыг мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр

- Хөнгөн хүнсний үйлдвэр, барилгын салбарын гагнуурын захиалгыг үндэслэн тусгай хөтөлбөрөөр 10-14 хоногоор

- Нийслэлийн хөдөлмөрийн газраас зохион байгуулж байгаа ажил эрхлээгүй, мэргэжил эзэмшиж амжаагүй иргэдэд 21 хоногийн сургалтын гагнуур, барилгын цахилгаанчин мэргэжлээр үнэ төлбөргүй 2016 оны 5 сараас 11 сар хүртэл тус тус зохион байгуулж байна.

Вэб сайт: www.gmmsut.mn 

Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо 


Холбоо барих утас: 9900-8163, 9908-6941, 8909-5095, 9908-6941