m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 00:36
83
С.Батцэцэг тэмцээнээ өндөрлүүллээ

Олимпийн наадмын чөлөөт бөхийн  63кг жинд  Дэлхийн чансааг тэргүүлж буй С.Батцэцэг аварга  тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанаа Нигерийн бөх Блессинг Оборудудуг ялснаар шилдэг наймд үлдээд байсан. Тэрээр гуравдугаар тойрогтоо АНУ-ын бөх Е.Пирожковатай хүч үзэж, 2:3-ын харьцаатайгаар манай бөх ялагдал хүлээсэн билээ.

Ингэснээр АНУ-ын бөх Е.Пирожкова аваргын төлөөх барилдаанд шалгарвал манай бөх дагах барилдаан хийх эрх нь нээгдэхээр байсан ч тус улсын бөх ялагдлаа. Ийнхүү манай тамирчин С.Батцэцэг  тэмцээнээ өндөрлүүлж байна. Тэрээр тав хоногийн өмнө бэлтгэл хийж байхдаа баруун мөрөндөө гэмтэл авсан аж.