m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 01:06
61
Лийр, бөөрөлзгөний компот

Орц: -Лийр 1кг

-Бөөрөлзгөнө 3|4 аяга

Сироп хийхэд:

-Элсэн чихэр1 аяга

-Нимбэгийн хүчил 1|3 ц|халбага

Хийх арга:

  1. Компот хийхэд хэт болсон биш, дунд зэргийн хэмжээтэй, доторх нь дүүрэн, нимгэн зөөлөн хальстай жимс сонгож авах хэрэгтэй. Лийрийг угааж хатаагаад таллан хувааж голыг нь авч хаяна.
  2. Бэлтгэсэн лийрийг шилэнд хийгээд хоосон зайд нь бөөрөлзгөнө хийж дүүргэнэ.
  3. Сироп хийхийн тулд нэг литр усанд элсэн чихэр нэмж буцалгана. Сүүлд нь нимбэгийн хүчил нэмнэ. Лийр, бөөрөлзгөнө дээр халуун сироп хийнэ. Компоттой шилэн дээр бэлтгэсэн тагийг тавиад буцалж буй усанд 10-12 минут ариутгана. Уснаас гаргаж ирээд битүү таглаарай.