m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 02:48
109
Цагаан будаа, ногоотой мах

Орц: -Тахианы цээж мах 400гр

-Кубанийн том үрт |ширхэгтэй| цагаан будаа 150гр

-Бөөрөнхий сонгино 1ширхэг

-Шар лууван 1ширхэг

-Амтат чинжүү 1ширхэг

-Лаазалсан ногоон вандуй 1|2 аяга

-Лаазалсан эрдэнэ шиш 1|2 аяга

-Тахианы тунгалаг шөл 750 мл

-Цагаан хуурай дарс 2х|халбага

-Цөцгийн тос

Хийх арга:

  1. Тахианы цээж махыг том, шоо хэлбэртэй хэрчээд оливийн тосоор шаргал хальстай болтол нь шарна.
  2. Гүнзгий хайруулын тавагт сонгиныг зөөлөн болтол нь хуурна. Гэхдээ шаргал өнгөтэй болгож болохгүй. Дээр нь угаасан будаагаа нэмээд хутгаж, хамтад нь бага зэрэг хуурна.
  3. Будаа, сонгинотой хайруулын тавагт тахианы тунгалаг шөл бага зэрэг нэмж хийнэ. Тэгээд шөлийг ширгэтэл нь савыг бүтэн таглахгүй, тагны завсраар уур нь гарч байхаар таглана. Будааг ёроолд нь наалдуулахгүйн тулд үе үе хутгана.
  4. Энэ савандаа тахианы шөлнөөсөө дахиад бага зэрэг нэмж, шарсан тахианы цээж махаа хийнэ. Дараа нь хуурай цагаан дарс хийгээд тагийг мөн бүтэн таглалгүй будааг болтол жигнэнэ.
  5. Лууван, амтат чинжүүг жижиг шоо хэлбэртэй хэрчиж оливийн тосонд хуурна.
  6. Хайруулын тавагт лаазалсан вандуй, эрдэнэ шиш хийн бүгдийг нь бага зэрэг хуурна. Дараа нь эдгээрийг будаа, тахианы махтай сав руу хийж болгоомжтой хутгаад таваглана.