m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.20 04:42
79
"Язгуур аялгуу" хамтлаг олон улсын урлагийн наадамд шилдгийн шилдгээр шалгарчээ

Өнгөрөгч сард АНУ-д зохион байгуулагдсан 30 дахь удаагийн Springville World Folkfest дэлхийн ардын урлагийн наадамд Монгол Улсаас оролцсон "Язгуур аялгуу" хамтлаг “Шилдэгийн Шилдэг” шагналыг хүртсэн байна. Монгол улсын нэрт өв тээгчдийн нэг туульч, хөөмийч, цуурч Э.Баатаржаваар ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй  "Язгуур аялгуу" хамтлаг нь анх "Дэлхийг тойрох Монгол өв соёл" аялан тоглолтоо ОХУ-ын зүүн Сибирээс эхлүүлж, улмаар Европ, Америк тивүүдээр үргэлжлүүлснээр нийт 50 гаруй хотод Монголын дуу хөгжмийн өв соёлыг түгээжээ.