m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.20 05:08
81
Толгойтоос Амгалан өртөө хүртэл төмөр зам дагуух шарилжийг цэвэрлэлээ

Нийслэлийн иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын захирагчийн албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд өнөөдөр Толгойтоос Амгалан өртөө хүртэл төмөр зам дагуух шарилжийг цэвэрлэж байна.  Уг ажилд нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн аж ахуйн нэгж оролцож байгаа аж. Цэвэрлэсэн талбайд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр мод тарих юм байна. Шарилж хадахад 50 хадагч машин, 111 ширхэг гар хадуур, 100 тармуур, 100 гаруй хайч  багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.