m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.22 00:53
71
Монгол улс 67 дугаар байрт жагслаа

Өмнөд Америкийн Бразил улсад болсон  “Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмаас  Монгол Улс 1 мөнгө болон 1 хүрэл медаль хүртлээ.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын наадамд оролцож медаль хүртсэн амжилтаараа 206 улсаас 67 дугаар байрт бичигдэж байна.

Тодруулбал, олимпийн наадамд оролцсон 206 улсын 67 нь медаль хүртсэн юм.