m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.22 03:47
64
АН-ын ҮЗХ энэ сарын 25-нд хуралдана

Тус намын ҮЗХ-г энэ сарын 25-нд хуралдуулахаар төлөвлөж буй юм байна. УИХ-ын сонгуульд намаа амжилтгүй удирдсан З.Энхболд хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн тул түүнийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилоод буй. Удахгүй болох дээрх хуралдаанаар Д.Эрдэнэбатыг намын даргаар сонгох, эсэхийг ярих юм.

ҮЗХ-ноос тодруулсан даргын бүрэн эрхийг их хурал нь баталгаажуулдаг дүрэм АН-д бий. Энэ бол уг намынхны дунд ярьж буй хоёр хувилбарын нэг нь. Намын даргын суудлын төлөө Д.Эрдэнэбатаас гадна УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Болд нар өрсөлдөх сураг сонсогдож буй. АН-ынхан өнгөрсөн сарын 18-нд болсон ҮЗХ-ны хурлаараа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд их хурлаа хийхээр товлосон билээ.

Удаах нь 25-нд болох ҮЗХ-ны хурлаас түр дарга томилох хувилбар. Түр дарга намаа орон нутгийн сонгуульд удирдаж орно, мөн өвөл болох их хурлынхаа бэлтгэлийг хангана. Их хурал болтол албан ёсны даргагүй явах энэ хувилбарыг АН-ын гишүүдийн нэлээд хэсэг нь дэмжиж буй сурагтай.