m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.22 07:15
112
Элэгний B, C вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна

Өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв (СЗХҮТ)-ийн хоёрдугаар байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хавсарсан эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор элэгний B, C вирусын шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Энэхүү шинжилгээ нь энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт 30 иргэнээс шинжилгээ авч, нэг хоногийн дараа хариуг өгөх юм байна. Тус арга хэмжээнд лабораторийн хоёр эмч, СЗХҮТ-ийн гурван эмч оролцож иргэдийг үнэ төлбөргүй үзэж, зөвлөгөө өгч байгаа юм. 

СЗХҮТ-ын дарга Ж.Молор-Эрдэнэ хэлэхдээ “Монгол улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд 10 хүн тутмын нэг нь B вирусийн халдвартай байна. Элэгний В, С вирусын халдвар авсан хүмүүсийн 85 хувьд шинж тэмдэг илрэхгүй өвчин даамжирдаг. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна” гэв.