m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.22 22:52
57
Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.  Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.