m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 00:50
62
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барина

УИХ-дахь МАН-ын бүлэг болон тус намын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд өнөөдөр УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголтой хамт УИХ–ын даргад өргөн мэдүүлж ээлжит бус чуулганаар батлуулна гэж мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбрийг УИХ-ын даргад өргөн барихаасаа өмнө намын бүлэг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж гишүүдийн санал сэтгэгдлийг тусгахаар хуралдсан юм