m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 02:42
70
Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?

Хайр дурлалыг болзоогүйгээр төсөөлөх аргагүй. Бүсгүйчүүд болзоонд хэзээ ч цагтаа очиж болдоггүй гэх ойлголт бий. Тэгвэл эрчүүд хоцорсон хугацаанд хүлээснээрээ тухайн бүсгүйд хэр хайртайгаа харуулдаг байна. Болзооноосоо 5-10 минут хоцорч ирснээр та болзсон залуугийнхаа талаар олон зүйлийг мэдэх боломжтой, уншаад үз.

1.Тэвчээр алдарсан янзтай ийш, тийш холхиж байвал

Ийм эрчүүд огцом, түргэн, тэсрэлтийн гэмээр зантай. Улмаар бодолгүйгээр элдэв зүйл хийчихээд дараа нь харамсах нь цөөнгүй. Тэвчээр муутай, сэтгэл хөдлөл нь тогтворгүй. Эмэгтэйчүүдийг шууд л ганц дайралтаар байлдан дагуулах дуртай байдаг.

2.Хүлээх зуураа цагаа дэмий үрэлгүй юм уншиж суувал

Түүнийг уурлуулах, барьц алдуулах тун хэцүү бөгөөд тэвчээртэй тайван хүн юм. Хамгийн гол нь суусан газраасаа шороо атгаж босдог хүн болохоор амьдралын ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвар өндөртэй.

3.Нүдээ аньж, биеэ суллаад сандал дээр тухалж байвал

Өөртөө нь холбоогүй, хамаагүй л бол юу ч байсан үл тоосон байр сууринаас ханддаг хүмүүс гол төлөв ингэдэг.Эмэгтэй хүнтэй харьцахдаа идэвхгүй байр суурь баримталж, эмэгтэй хүнээр байлдан дагуулуулах сонирхолтой.

4.Ойрхон байгаа хүнтэй үг сольж, цаг нөхцөөж байвал  

Танихгүй хүмүүстэй тав гурван үг солих дуртай хүмүүс нь өөртөө итгэл муутай, түгшүүртэй, болггомжтой байх нь олонтой. Тэд хууль, дүрмийг ягштал дагадаг бөгөөд нам, том компани, клуб, албан газар гэх мэт ямар нэг нэртэй, том зүйлийн нэг хэсэг нь байхыг юу юунаас илүү хүсдэг.

5.Дэргэдэх хүндээ заавар, зөвлөгөө өгөх, шүүмжлэх зэргээр зохион байгуулагч, даргын ажил хийж зогсвол

Ийм хүн ямар ч үед нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж, санаачлагыг гартаа авахыг хичээдэг. Улмаар гэртээ ч тэр, ажил дээрээ ч тэр хатуу дарга, том босс байдаг. Эмэгтэй хүнтэй харьцахдаа мөн л санаачлагыг гартаа авч, удирдаж залдаг бөгөөд барагтай л бол эмэгтэйнхээ хүсэл, саналыг сонсдоггүй. Гэр бүлийн амьдралд тэд эхнэр, хүүхдээ хатуу гараар барьдаг”сонгодог төрлийн дарангуйлагч”

6.Хүлээх зуураа зангиа, барьж байгаа цэцэг, сониноо оролдож байгаа харагдвал

Гол төлөв зөн билэг нь сайн хөгжсөн, мэдрэмтгий, сэтгэл хөдлөлтэй, тачаангуй хүн байдаг. Гэхдээ өөрийнхөө хүсэл мэдрэмжийг илэрхийдэх гэж яардаггүй. Ажил нь амжилтгүй болох, дурлал нь бүтэлгүйтэх зэрэг амьдралын хүнд дарамтын нөлөөгөөр ийм төрлийн хүн өөртөө итгэлгүй, түүртсэн нэгэн болж хувирч магадгүй.

7.Уцаарлаж бухимдсан байртай минут тутамд цагаа харж байвал  

Төрөлхийн “эсэргүү”, үргэлж бусадтай болон өөртэйгөө зөрчилдөж явдаг хүн ийм авир гаргадаг. Юу ч байсан, хэн ч байсан , ялангуяа өөрөөсөө дээгүүр албан тушаал, эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэн сөрж зогсох гэсэн гол зорилготой. Ажил мэргэжилдээ өндөр амжилт гаргах  нь өдрийн од шиг ховор. Гэсэн атлаа миний алдаанд надаас бусад бүх хүн буруутай гэсэн зарчмыг ягштал баримталдаг байна.