m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.24 03:18
83
Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 20-30 хувиар танана

Нийслэлийн төрийн албан хаагчдын дунд орон тооны цомхотгол явуулахаар болсон гэдгийг НИТХ-ын дарга Ц.Сандуй мэдэгджээ. Тэрбээр “Нийт 32 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаа. Өнгөрсөн оныхоос 20-30 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна” гэжээ.

Мөн Нийслэлийн төсвийн гүйцэтгэл 72 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Үүнд, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, өмч хувьчлалаас төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө тасарсан нь нөлөөлжээ. Тиймээс өмч, хувьчлалын асуудал, аж, ахуйн нэгжийн орлогын албан татварыг нөхөх эх үүсвэрийг судалж байгаа аж.