m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.24 05:06
100
Звери хамтлагийн Рома Зверь чөлөөт цагаараа хувцас урладаг

Звери хамтлагийн ахлагч Роман Билык 2008 оны 5 сард анхны өөрийн хамтлагийн нэрээр Звери нэртэй брэнд гаргаж байжээ. Энэхүү брэнд нь Оросын рок, алтернатив хөгжим сонсогчдын дуртай брэндүүдийн нэг болж чадсан байна. Хувцасны дизайнераар нь Рома өөрөө ажилладаг бөгөөд эдгээр хувцаснуудаа өөрөө ч өмсөх дуртай гэнэ.

Тэрээр нэгэн ярилцлага дээрээ би эдгээр хувцаснуудыг бизнес хийх зорилгоор уралдаггүй бөгөөд хүн өмсөхөд биед эвтэйхэн, гадаад үзэмж анхаарал татахаар байдалд нь илүү анхаардаг гэжээ.