m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.24 23:04
111
АН-ын шинэчлэлийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа

Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Ардчилсан намын удирдлагууд, аймаг сумдын намын хорооны дарга нартай уулзалт хийлээ. 

Уулзалтад Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгийн дарга П.Галиндэв, ажлын хэсгийн гишүүн Ш.Отгон-Өлзий, Б.Мөнхжаргал нарын төлөөлөл оролцож Ардчилсан намын шинэчлэлийн арга замууд, суурь зарчмууд, үзэл баримтлал, бодлого чиглэл Ардчилсан намын үндсэн дүрмэнд оруулах өөрчлөлт, намын дотоод ардчилал, сэдвээр илтгэл тавьж 2016 оны ээлжит УИХ-ын сонгуулийн үр дүнгийн алдаа оноо, сургамж сэдвээр нээлттэй ярилцаж одоо хүлээгдэж буй орон нутгийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар тэдний санаа бодлыг сонсож ажиллалаа. Дорноговь аймгийн ардчилсан намын дарга П.Ганхуяг, намын удирдлагууд Сумдын намын хорооны дарга нар Ардчилсан намын шинэчлэлийн үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж талархан хүлээж авлаа. Тэд маргааш болох ҮЗХ-ны болон 12 дугаар сарын 06-нд болох намын Их хурлаар намын даргын асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх, бүлэг фракцад хуваагдалгүй нэгдмэл нам болж, сум орон нутгийн намын гишүүд дэмжигчдийн итгэлийг сэргээж тэдний оролцоог хангасан нам болох талаар ярилцлаа. Мөн Ардчилсан намын шинэчлэлийг улс орон даяар намын их хурлаас өмнө өндөр зохион байгуулалттай өргөн хүрээг хамруулж гишүүд, дэмжигчдийн саналыг авч тэдний оролцоотойгоор хамтдаа Ардчилсан намын шинэчлэлийн хийхийг уриаллаа. Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгээс Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист 21 аймаг 9 дүүрэг, бүх сум суурингаар очиж Ардчилсан намын шинэчлэлийн ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулж тэдний оролцоо, дэмжлэгийг авч гишүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.