m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.24 23:20
85
Оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлнө

Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох хуулийн төсөл өргөн барьсан. Ингэснээр оюутнууд сар бүр авдаг 70.200 төгрөгийн тэтгэмжээ авч чадахгүйн дээр, автобусны мөнгөө хувиасаа гаргадаг болох юм. Энэ жил төсөв санхүү хүндрэлтэй байгаа гэсэн шалтгаанаар Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн хуулинд ийм өөрчлөлтүүдийг тусгаад байгаа билээ.