m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.25 00:04
111
Та хоёрыг дотно байлгах таван санаа

1.Бие биенээ эрхлүүлэх

Энхрийлэл заавал бие махбодийн хувьд ойртож, сексээр дуусахаар хэмжигдэх шаардлаггүй ба нэг нэгнээ хайрлаж эрхлүүлэн, тэвэрч нялуурах нь сэтгэлийн таашаал өгдөг байна.

2.Хөлийн иллэг

Хэдий хүмүүс бие биенээ хайрлаж, дурлалцсан ч гэлээ бага гэлтгүй анхаарал халамж тавьж байх нь илүүдэхгүй. Хөлийн массаж хийснээр бие амарч, сэтгэл тайвширч бас эрч хүч авна.

3.Дээд зэргийн эрх олгох

Хайртдаа халуухан харагдах гэж илүү зардал гаргаж, эсвэл элдэв тохироогүй секс үйлдлүүдийг турших нь тэр бүр таалагдахгүй байх үе бий. Элдэв оролдлогын оронд зүгээр л түүнд санаа тавьдаг гэдгээ харуулах нь илүү” халуухан “үр дүнд хүргэх болно.

4.Ямарч шалтгаангүй ажил руу нь бэлэг илгээх

Заримдаа өөрт нь хэн нэгэн анхаарал тавьдаг, эсвэл “дурладаг” талаар олон нийтэд мэдүүлж, мэдрүүлэхийг хүсэх үе байдаг. Энэ үед гэнэт цэцэг, бэлэг, захиа хүлээн авах нь “ялсан” мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

5.Гар гараасаа барих

Хамтдаа алхаж явахдаа гэнэт хайртынхаа гараас итгэл дүүрэн атгах нь сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй сайхан мөч юм. Үүн дээр нэмээд түүний зүг эргэж, өөдөөс нь ширтээд үсийг нь илэх аваас “халуухан” биш гэж үү.