m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.25 01:25
56
УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн чуулганаар цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай 23 багц асуудлыг хэлэлцэх юм байна. Ээлжит бус чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийж, ирэх оны төсвийн төсөөлөл, мөнгөний бодлогыг батална. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголтой холбоотой тогтоолын төсөлд нийгмийн халамжуудыг танах, улсын зардлаар гадаадад суралцах оюутны тэтгэлгийг хассан, багш нарын тэтгэмжийг хассан, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх гээд олон асуудал багтсан байсан. Үүнийг хэрхэх талаар УИХ эцэслэн шийдэх юм. Ээлжит бус чуулган есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.