m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.25 08:00
71
Орон нутгийн сонгуулийг 13,9 тэрбумаар зохион байгуулахыг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос тус сонгуулийн зардлыг 13,9 тэрбум төгрөг байхаар төсөл оруулж ирсэн. СЕХ-ын дарга Содноцэрэн хэлэхдээ “Энэ удаагийн сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлыг 13,9 тэрбум төгрөг байхаар тооцоолж санал оруулж байна. Энэ хөрөнгө улсын төсөвт суусан” гэдгийг онцолсон юм. Байнгын хорооны гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна.