m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.25 08:25
152
Шарилж устгах ажил үргэлжилж байна

Ногоон байгууламжийн ажлыг агротехнологийн дагуу үе шаттайгаар жилийн дөрвөн улирлын турш хийдэг онцлогтой. Зуны улиралд бут сөөг хэлбэржүүлэх, хог ургамал түүх зэрэг ажлууд өрнөдөг. Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг  07-р сарын 01-нээс 09-р сарын 01-нийг хүртэл зохион байгуулж байна. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар 28 хороодод шарилж устгалын ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, 1,3,26,13,18,14,25,20,8,10,11,12 дугаар хороодод зэрлэг ургамлын устгал, түүвэр хогийн цэвэрлэгээг хийж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлсэн аж.