m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.26 00:05
84
Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна

Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 30-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28, 29-нд зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны сүүлээр  ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уур орчны хүрэлэнгээс мэдээллээ.