m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.26 02:12
81
Чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр ерөнхий сайд Ж.Эрдэнэбат"Намайг Сангийн сайд хийж байхад Монгол Улсын өрийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүртэл хуралдаж байсан. Эдийн засаг хүндэрчихсэн байсан нь үнэн. Үүнээс үүдээд эдийн засгийн нөхцөл байдал өөр болж байна" гэж тодотгосон юм. Мөрийн хөтөлбөр хэлэлцэж буйтай холбогдуулан гишүүд ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 12 багц асуудал хэлэлцэгдэх юм.