m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.26 03:06
100
АН-ын ҮЗХ ирэх сарын 16-ны өдөр хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр болох байсан ч хойшилсон. АН-ын зүгээс Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа ирэх сарын 16-ны өдөр хийхээр товложээ. Хурлаар намын шинэ даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох, намын их хуралд бэлтгэх, ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн намын шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах юм.