m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.26 05:48
90
Хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа

Энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн ослоор 28 хүүхэд амь насаа алдаж, 135 хүүхэд бэртэж гэмтжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг авч үзвэл дийлэнхи тохиолдолд явганаар зам гарах явцдаа гэмтэж бэртжээ.

Тиймээс эцэг эхчүүд  хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж гарцаар гарах, 10 нас хүртэлх хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зайлшгүй шаардлагатайг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Замын цагдаагийн газраас хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс хамгаалах сэргийлэх зорилгоор, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран гурвалсан гэрээ байгуулж 1-5-р ангийн хүүхдүүд эцэг эхчүүдээр "Аюулгүйн зураглал" буюу гэр сургуулийн хоорондох замын маршрут гаргаж өдөр тутам ослоос сэргийлж хэвших, сургууль орчимд эргүүл гаргах зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийн автобусуудад шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна хэмээн ЗЦГ-ын Аюулгүй байдлыг хангас хэлстийн дарга Ц.Ариунболд мэдээллээ.