m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.26 08:21
76
З.Энхболд: Галч тогоочийг төрийн албан хаагч болгоод л тоо нэмэх ажил эхэлсэн дээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн  “2016 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 179 300 төрийн албан хаагч бий. 2012 онтой харьцуулахад энэ тоо 40 мянгаар нэмэгдсэн. 2017 оны төсвийн төсөөлөлд төрийн албан хаагчдыг 20 мянгаар цомхотгоно гэж бид төлөвлөсөн. Гэхдээ зөрүүлээд ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулна” гэж мэдэгдсэн.

Уг мэдээллийг УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд худал хэмэээн мэдэгдэв. Тэрбээр "Дахиад л гүтгэлэг. Төрийн албан хаагчдын тоо 2004 онд 118000 байсан. 2016-аас 2004 он хүртэл 4 биш 12 жил. 2006 оноос сумын сургуулийн галч тогоочийг төрийн албан хаагч болгоод л тоо нэмэх ажил эхэлсэн дээ. Жил бүр шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэг эмнэлэг соёлын төвүүд бас орон тоо нэмнэ" гэжээ.