m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.26 11:05
245
Улаан лооль үхрийн махтай шөл

Орц:

-Үхрийн гуяны мах -100гр

-Вандуй-ургамлаараа -40 гр

-Лууван-30гр

-Цэцэгт байцаа- 20гр

-Брокли-20гр

-Чанцай-20гр

-Улаан лооль- 40гр

-Сонгино- 10гр

-Ногоон сонгино- 10гр

-Сармис- 5гр

-Гахайн утсан мах- 20гр

-Оливын тос- 18гр

-Улаан лоолийн нухаш- 20гр

-Базилик амтлагч- 5гр

-Үхрийн шөл- 5гр

-Давс-5гр

-Хар перец- 1гр

Хийх арга:

1.Үхрийн махаа ширхэгийн дагуу нарийн хэрчиж бэлтгэнэ.

2.Гахайн утсан махыг нарийн хэрчинэ.

3.Вандуйгаа ташуу урт хэрчинэ.

4.Цэцэгт байцаа, броколиг том үндэснээс нь задалж хуваана.

5.Лууванг уртааш нь 2-3 хуваагаад ташуу нимгэн хэрчинэ.

6.Улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ.

7.Бөөрөнхий сонгиныг нимгэн цагираг хэрчинэ.

8.Ногоон сонгино, сармисаа жижиглэн хэрчинэ.

9.халаасан хайруулын тавганд оливын тосоо хийж сонгино, сармис, гахайн утсан махаа хийж хэсэг байзнасны дараа луувангаа нэмж хуурна. Мөн удалгүй улаан лоолийн нухаш хийж, үргэлжлүүлэн шарна.

10.Шөл хийх савандаа бэлэн махны шөл эсвэл ус хийгээд дээр нь хэрчсэн махаа хийж хэсэг буцалгаад буцлах явцад гарсан махны нитгэлийг авна.

11.Буцалж буй шөлөндөө өмнөх хуурсан хольцоо хийж зөөлөн галаар 15 минут орчим буцалгана.

12.Буцалж буй шөлөндөө чанцай, вандуй, цэцэгт байцаа, брокли, улаан лооль хийж, 10 минут орчим буцалгаад давс базилик, хар перец, үхрийн шөлөө нэмж амталсны дараа галыг унтрааж шөлийг таглаатай нь хэсэг байлгана.

13.Бэлэн болсон шөлийг таваглаад ногоон сонгиноо нэмж хийн аягална.