m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.26 11:10
61
Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бүх хийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр, маргааш зохион байгуулахаар болсон байна. Захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуй нэгж эзэмшил газраа цэвэрлэнэ. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гаднах орчны хог хаягдлыг цэвэрлэн шарилж, зэрлэг ургамлыг зулгаах юм.