m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.28 02:50
62
Сурах бичгийн нэгдсэн худалдаа болж байна

Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран сурах бичгийн нэгдсэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл өчигдрөөс эхлэн сурах бичгийн нэгдсэн худалдаа Багшийн хөгжлийн ордонд гарч эхэлсэн байна. Тодруулбал, сурах бичгийн нэгдсэн худалдаа энэ сарын 26-наас ирэх есдүгээр сарын 26-ы өдрүүд хүртэл зохион байгуулагдах юм байна.Сурах бичгийн үнийн хувьд 800-4500 төгрөгийн хооронд зарагдах ажээ.