m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.28 02:55
59
Сондгой тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл саатал, бөөгнөрөлийг бууруулах, иргэд олон нийтийг ая тухтай таатай зорчих нөхцөл байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2016 оны наймдугаар сарын 17- ны өдрийн А/605 тоот захирамж гаргасан.

Энэхүү захирамжаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн бол наймдугаар сарын 27-ны бямба гаригт замын хөдөлгөөнд оролцоно.

Харин сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын  28-ны ням гаригт замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр тэгш тоотой машинууд замын хөдөлгөөнд оролцох бөгөөд ням гаригт хөдөлгөөнд оруулахгүй. Харин сондгой дугаар төгссөн машинууд бямба гаригт замын хөдөлгөөнд оруулахгүй бөгөөд ням гаригт хөдөлгөөнд оролцох юм байна. Тэгш, сондгойн хязгаарлалт өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын дагуу зуны хязгаарлалтын бүсэд хэрэгжих нь ээ.