m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.28 22:53
54
Улаанбаатарт 19 хэмийн дулаан байна

Улаанбаатар хот: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 30-наас 09 дугээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30, 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.